logo
logo

Үйлчилгээний төв

Үйлчилгээний төв

Зайсан Вилла үйлчилгээний төв нь хотхоны төв хэсэгт байрласан ба интерьерийн хувьд Монголын уламжлалт хэв маягийг хүндэтгэн “ Монгол гэрийн” загвараас санаа аван бүтээсэн 5429 мкв  бүхий байгууламж билээ.

Эрхэмсэг таньд эрүүл хүнсээр түргэн шуурхай хүргэлттэй үйлчлэх супермаркет, эрүүл эрч хүчтэй амьдралыг бэлэглэх фитнесс клуб, ажил хэрэгч түнштэйгээ цаг алдалгүй болзох бизнес уулзалтын танхим, хайртай дотны хүмүүстэйгээ цагийг хамтдаа өнгөрүүлэх дээд зэрэглэлийн ресторан гэх мэт,  зөвхөн Зайсан Вилла хотхоны оршин суугч таньд зориулан  vip картаар үйлчилгээ үзүүлэх үйлчилгээний төв юм .

VIP Ресторан
VIP Ресторан

Таатай орчин

Фитнесс клуб
Фитнесс клуб

Эрүүл амьдралын үндэс

Супермаркет
Супермаркет

Худалдаа үйлчилгээний төв

Боловсрол төв
Боловсрол төв

Сургалтын төв, Номын сан

Бизнес төв
Бизнес төв

Бизнес уулзалтын танхим

Таатай орчин

Гэр бүлийн баярт үйл явдал, төрсөн өдөр, дурсгалт ой болон найз нөхөдтэйгээ чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломжийг танд санал болгож байна
Орон орны амтат хоол хоолоор үйлчлэх тансаг зэрэглэлийн ресторан та бүхний өмнө үргэлж нээлттэй байх болно.

  • VIP ресторан
  • VIP авто зогсоол

Эрүүл амьдралын үндэс

Орчин цагийн хүмүүний эрүүл амьдралын үндэс нь дасгал хөдөлгөөн билээ. Зайсан Вилла хотхон нь орчин үеийн тансаг хотхоны хувьд мэргэжлийн чадварлаг багш дасгалжуулагчтай, бүрэн тоноглогдсон танхим, цогц үйлчилгээ бүхий фитнес төвтэй.

  • Бүжгийн танхим
  • Ханын теннис
  • Дэлгэцийн гольф
  • Спа саун
  • Гоо сайхан

Худалдаа үйлчилгээний төв

Хэрэгцээтэй бүхнээ авахын тулд хол явах шаардлагагүй боллоо.
Төрөл бүрийн барааны өргөн сонголт таныг хүлээж байна.

Таны сонголт "Эрүүл хүнс" байг.

Боловсрол төв

Таны хүүхдийн урлагийн мэдрэмж, оюуны боловсролыг хөгжүүлэх боломжийг бид танд олгож байна.
Урлаг бидний амьдралын талх биш ч, яах аргагүй дарс нь мөн. Урлаг болон гоо сайхны мэдрэмж нь бидний амьдралын салшгүй хэрэгцээний нэг билээ

Иймээс таны үр хүүхдэд зориулсан урлагийн боловсрол олгох төв манай хотхонд байрлана.

  • Сургалтын төв
  • Номын сан

Бизнес уулзалтын танхим

Зайсан Вилла хотхоны оршин суугчдадаа барьж буй онцгой үйлчилгээ бол "Бизнес уулзалтын танхим" юм.

Цаг бол алт. Ажил амьдралын чухал үйл явдал хоногтоо багтамгүй асар хурдтай өрнөж байна. Ажил хэрэгч эрхэм хүн таны алтан цагийг хэмнэх энэхүү танхимд өөрийн хувийн болон бизнес уулзалтыг цаг алдалгүй зохион байгуулах боломжийг бид танд олгож байна.